公开内容

留学生公寓管理-新蒙文译件

发布日期:2018-05-09 作者:  点击:

Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн

Гадаад оюутны байрны журам

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр заалт.  Гадаад оюутны аюулгүй, тав тухтай, найрсаг суралцах орчинг бүрдүүлж, тэдний амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд “Их дээд сургуулийн гадаад оюутан хүлээн авах журам”-д үндэслэн тус заалтыг үндэслэв.

Хоёрдугаар бүлэг. Нийтийн аюулгүй байдал

Хоёрдугаар заалт. Дотуур байрны аюулгүйн гарц, коридорыг хаах, бөглөрөл үүсгэхийг хориглоно. Аюулгүйн тэмдэгийг эвдэх, засахыг хориглоно. Галын хор, галын цорго болон онцгой байдлын гэрлийг хөдөлгөж үл болно.

Гуравдугаар заалт. Дотуур байранд тамхи татах, шатах бодис хэрэглэхийг хориглоно.

Дөрөвдүгээр заалт. Нийтийн тогноос хэрэглэх, өөрийн дураар цахилгааны утас татахыг хориглоно. Зөвшөөрөлгүйгээр тоолуурт хүрч болохгүй.

Тавдугаар заалт. Тогтоосон хэмжээнээс хэтэрсэн хүчдэл бүхий цахилгаан хэрэгсэл болон аюулгүйн шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

Зургаадугаар заалт. Зөвшөөрөлгүй өрөө, нийтийн гал тогоо болон уншлагын танхимд засвар оруулах, эвдрэл учруулахыг хориглоно.

Долоодугаар заалт. Дотуур байранд дэлбэрэх, шатах, амархан муудаж ялзрах зүйлс хадгалахгүй байх. Лабортариас урвалж бодис зэргийг авч харихыг хориглоно.

Наймдугаар заалт. Цонх, гадна хана болон хоолойгоор авирахыг хориглоно.

Есдүгээр заалт. Цонхоор эд юмс хаяхыг хориглоно.

Аравдугаар заалт. Зөвшөөрөлгүй дээвэр, цахилгааны өрөө болон хонгилруу орохыг хориглоно.

Арван нэгдүгээр заалт. Хаалганы цоож солих, эвдэхийг хориглох ба түлхүүрээ алга болгосон тохиолдолд жижүүрт мэдэгдэнэ.


Гуравдугаар бүлэг. Нийтийн ариун цэвэр болон дэг журам

Арван хоёрдугаар заалт. Нийтийн өмчийг хамгаалж, зөв зохистой хэрэглэх ба эвдрэл гарсан даруйд жижүүрт мэдэгдэх. Өөрийн буруугаас нийтийн өмчид хохирол учруулсан тохиолдолд заасан тарифын дагуу хохирлыг барагдуулна.

Арван гуравдугаар заалт. Орчин тойрны ариун цэврийг сайтар сахиж, хогоо заасан газар хаяна. Өөрийн дураар зарлал наах, сурталчилгааны хуудас тараахыг хориглоно. Мөн ханан дээр зурж сийлэхийг хориглоно.

Арван дөрөвдүгээр заалт. Дотуур байрны дэг журмыг даган биелүүлж, оюутны ёсонд үл нийцэх үйл ажиллагааг явуулахгүй байх (архидах, мөрийцөх, борлуулалт явуулах, шашин сурталчлах ).

Арван тавдугаар заалт. Амьтан тэжээхийг хориглоно.

Арван зургаадугаар заалт. Хэт орой дотуур байрандаа буцаж ирэх, хонохгүй байх, гадны хүн хонуулахыг хориглоно.

Арван долоодугаар заалт. Дотуур байранд шуугиан тарих, зөвшөөрөлгүй нийллэг болон үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.

Арван наймдугаар заалт. Дотуур байрны ажилтны шаардлагыг дагаж мөрдөж, засвар үйлчилгээний хүний ажлыг хүндэтгэх.

Арван есдүгээр заалт. Нийтийн гал тогоо, уншлагын танхим нь өдөр бүр тогтсон цагт ажиллах ба доторх эд хогшлыг гамтай хэрэглэх.


Дөрөвдүгээр бүлэг. Орон сууцны захиргаа

Хорьдугаар заалт. Гадаад оюутны байр нь олон улсын боловсролын институтэд захирагдана. Гадаад оюутан нь институтын хуваарилсан өрөөны дагуу байрлах ба өөрийн дураар өөрчлөх болон бусдад шилжүүлж болохгүй. Төгсөж буй оюутан болон тусгай шалтгаанаар байрнаас гарч буй оюутан өрөөний эд хогшлын бүрэн бүтэн байдлыг шалгуулсаны дараа заасан хугацаанд өрөөний түлхүүрийг тушааж, өрөөгөө хүлээлгэж өгнө.

Хорин нэгдүгээр заалт. Тусгай шалтгаанаар сургуулиас гадуур байр түрээслэгч нь “Өвөр Монголын анагаахын их сургуулийн сургуулиас гадуур амьдрах дэг журам”-н дагуу сургуульдаа өргөдөл гарган, харьяа дүүргийн цагдаагийн газарт бүртгүүлэнэ.

Хорин хоёрдугаар заалт. Өвөл зуны амралтын үед дотуур байрыг хаах тул онцгой шалтгаанаар саатах эсвэл түрүүлж ирсэн оюутан урьдчилж сургуульдаа мэдэгдэн өргөдөл гаргана.

Тавдугаар бүлэг. Зочинтой уулзах дүрэм

Хорин гуравдугаар заалт. Зочинтой уулзах цаг өдөр бүр 8:00-21:00, айлчилж буй зочин өөрийн хүчинтэй үнэмлэхийг үзүүлэн, жижүүрт бүртгүүлэн дотогш орно.

Хорин дөрөвдүгээр заалт. Айлчилж буй зочин дэлбэрэх шатах бодис болон амьтан, хутга мэсний зүйлтэй орохыг хориглоно.

Зургаадугаар бүлэг. Цахилгаан шат ашиглах аюулгүйн заавар

Хорин тавдугаар заалт. Цахилгаан шатанд соёлтой боловсон сууж, хэт шахцалдахгүй, дугуй зэрэг тээврийн хэрэгсэл авч орохгүй байх.

Хорин зургаадугаар заалт. Галын болон гэнэтийн үеийн дохиолол дуугарахад цахилгаан шат ашиглахгүй байх.

Хорин долоодугаар заалт. Цахилгаан шатанд эвдрэл гарсан тохиолдолд дуудлагын товчлуурыг даран тусламж дуудах ба хаалгыг онгойлгох гэж үзэх, эсвэл товчлуурыг эвдэхийг хориглоно.

Долоодугаар бүлэг. Хавсралт

Хорин наймдугаар заалт. Тус дүрэм нь нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр байх ба “Өвөр Монголын анагаахын их сургуулийн гадаад оюутны байрны захиргааны арга”, “Өвөр Монголын анагаахын их сургуулийн гадаад оюутны аюулгүй байдлын дүрэм ” халагдах юм.


Хорин есдүгээр заалт.  Уг дүрмийг Олон улсын боловсролын институтээс хариуцан тайлбар хийнэ.


友情链接: 政府信息公开 教育部信息公开 内蒙古自治区教育厅政务公开

版权所有:内蒙古医科大学信息公开 地址:内蒙古呼和浩特市敕勒川乳业开发区

E-Mail:Webmaster@immu.edu.cn 电话:6653034 邮编:010110